2025 оны элсэлтийн шалгалтад төгсөгчид маань 182 шалгалт өгч англи хэл 499,4, биологи 550,1, газарзүй 638,0, математик 527,3, монгол хэл 532,2, нийгэм 566,6, хими 594,5 хэмжээст оноотой аймаг, улсын дунджаас дээгүүр, түүх 487,0, физик 508,2 хэмжээст оноотой шалгагдаж, сургуулийн дунджаараа 538,9 хэмжээст оноотой, улсын дунджаас 38,9 оноогоор, аймгийн дунджаас 16,7 оноогоор дээгүүр түвшинд үнэлэгдэж, аймагтаа 8 дугаар байрт жагсаж, өмнөх жилийн амжилтаа баталгалаа. Мөн 12б ангийн сурагч Д.Ичинхорлоо, М.Болдмаа нар монгол хэл, монгол хэл бичгийн шалгалтад 800 оноо авсан амжилт үзүүлсэн.
-Элсэлтийн шалгалт өгсөн 9 хичээлийн 7-д нь аймаг улсын дунджаас дээгүүр шалгадсан, сүүлийн 6 жилийн 5-д нь аймгийн дунджаас дээгүүр үнэлэгдсэн, жил бүр 800 оноотой сурагч шалгагдсан зэрэг онцлох амжилтыг үзүүллээ.
Төгсөгчдөдөө болон бэлтгэсэн багш нартаа дахин баяр хүргэж, амжилт хүсье ээ