НЭВТРЭХ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
  2025.08.26 09:25:39
  Г.Лхагва

УЛСЫН ОЛИМПИАДААС ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-2025 оны хичээлийн жилийн улсын олимпиадууд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн.

Энэ хичээлийн жилийн улсын олимпиадад манай сургуулийн багш, сурагчид амжилттай оролцож 3-н хүрэл медаль хүртсэн бахдам сайхан амжилтын эзэд боллоо.

-Түүхийн хичээлийн улсын олимпиадад О.Батболд багш маань амжилттай оролцож хүрэл медаль,

-Монгол бичгийн улсын олимпиадын 12-р ангийн төрөлд Н.Гүрхандын багшийн шавь М.Болдмаа хүрэл медаль,

-Монгол бичгийн улсын олимпиадын анги нийтийн төрөлд Ч.Гүнсэнхорлоо багшийн бэлтгэсэн 11а анги мөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Манай хамт олон сүүлийн 2 жилд улсын олимпиадаас 5 дахь медалиа хүртэж буй нь энэ юм.

Багш, сурагчдадаа дахин баяр хүргэе


© Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
Өвөрхангай, Арвайхээр, 1-р баг,
+976 7732-8844
arvaixeer4@gmail.com
Нийт  26822
энэ жил  13369
энэ сар  817
энэ долоо хоног  397
Өнөөдөр  30